Б.Сэргэлэнбаатар: БНХАУ-ын 200 компани манай улсад 100 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ

Хятадын хөрөнгө оруулалтын форумыг энэ сарын 16-18-нд зохион байгуулахтай холбоотойгоор Монголын Залуучуудын холбооноос мэдээлэл хийлээ. Тухайн мэдээллээр манай улсад багадаа 100 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх БНХАУ-ын 200 компанийн талаарх мэдээллийг олон нийтэд танилцуулах тухайгаа дурдлаа.

Энэ тухай МЗХ-ны Ерөнхийлөгч Б.Сэргэлэнбаатар: “Хятадын 200 хөрөнгө оруулагчийг энэ сарын 16,17,18 гэсэн гурван өдөр Улаанбаатарт урьсан. Хөх хотын Залуучуудын холбоо болон Монголын
Залуучуудын холбоо хамтран ажиллаж байна. Өнгөрсөн жилүүдэд цар тахал, олон улсын нөхцөлт байдлаас шалтгаалан олон бизнесийн үйл ажиллагаа зогсож, олон мянган хүн ажлаа алдсантай холбоотойгоор гадны хөрөнгө оруулагчидтай хамтарч ажиллах, тэдгээрийг урих зорилтынхоо хүрээнд дээрх форумыг зохион байгуулж байна. Хятадаас 700 орчим компани бүртгүүлснээс 200
компанийг шалгаруулсан. Эдгээр компаниуд санхүү хөрөнгийн баталгаатай, БНХАУ-д ямар нэгэн шүүхийн маргаан, өр төлбөргүй байх ёстой гэсэн үндсэн шаардлагыг биелүүлж байгаа” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *