Шёохэй Оно 2024 оны Парисын олимпод оролцохгүй
Жүдо бөхийн олимпын хошой аварга Шёохэй Оно энэ сарын 7-нд Токио хотноо хэвлэлийн бага хурал хийлээ. Тэрбээр, 2024 онд Парист болох Олимпод оролцохгүй ирэх жилээс Англид дасгалжуулагчийн сургалтад хамрагдана гэдгээ зарлалаа.
Хэвлэлийн бага хуралын үеэр, Шёонхэй Оно “Ирэх жилээс Японы Үндэсний олмпын хорооны гадаадад судалгаа хийх системээр Англид хоёр жил сургалтад хамрагдах болсноо мэдэгдэж байв. Asashi Kasei багтаа дасгалжуулагчаар үлдэж, Парисын олимпод оролцохгүй.
Жүдоч хүнд зодог тайлна гэсэн ойлголт байдаггүй. Тэд бүх амьдралдаа суралцаж, бэлтгэл хийдэг. Зодог тайлах зэрэг асуудалыг жижиг хүрээнд битгий авч үзээсэй. Одоогоор тэмцээн уралдаанд орлцохгүй гэж бодож байгаа ч жүдотой дахин холбогдох боломж олдвол барилдах болно. Жүдогоо орхихгүй” гэжээ