Капитал банкны А.Ариунболдод 2 жилийн тэнсэн харгалзах ял оноож, 5,3 тэрбум төгрөг гаргуулахаар шийдвэрлэв
Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн Капитал банкны гүйцэтгэх захирал А.Ариунболдод холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023.03.06-2023.03.09-ний өдрүүдэд хянан хэлэлцэж, шийдвэрлэлээ.
Тодруулбал, тус шүүхээс Капитал банкны гүйцэтгэх захирал А.Ариунболдыг Эрүүгийн хуулийн 18.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “…банкийг төлбөрийн чадваргүй болгож их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, хохиролд 5,300,333,291.85 төгрөгийг гаргуулж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзахаар;
Капитал банкны гүйцэтгэх захирлын орлогчоор ажиллаж байсан Я, дэд бөгөөд Зээлийн газрын захирлаар ажиллаж байсан Д нарыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар гэм буруугүйд тооцож, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэсэн байна.