Хүүг гэмтээгээд зугтсан нөхрийг олоогүй байна

Энэ сарын 8-нд буюу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр гурван настай хүү гар болон нуруу нь хугарсан, толгойдоо цус хуралттай  ГССҮТ-д эмнэлэгт хүргэгдэн ирсэн тухай бид өмнө мэдээлсэн.

Тодруулбал, хойд эцэг нь 3 настай хүүгээ зодсож гэмтээсний дараа Гэмтэл, согог судлалын үндэсний төвд хүргэж өгөөд зугтсан гэх. Хүүгийн биед гэмтэл учруулаад зугтсан гэх этгээд олдоогүй байгаа бөгөөд тэрбээр хүүгийн эхийн хамт БГД-ийн 10-р хороонд байрлах орон сууцанд түрээсийн өрөөнд амьдардаг байжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, хойд эцэг нь хүүхдээ зодож байхад хүүгийн ээж тухайн үед хамт байсан бөгөөд цагдаагийн байгууллагад энэ талаар дуудлага, мэдээлэл өгөөгүй байжээ.

Гурван настай хүүг хэрцгийгээр зодож, хүнд гэмтэл учруулсан хойд эцгийг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байгаа бол эхийг саатуулан шалгаж байна.

Хүүхдийн гэмтэл бэртлийн тухай ГССҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Р.Гантуяа:

“Хүүхэд 103-аар хүргэгдэн ирэхдээ хавсарсан хүнд гэмтэлтэй, зөөлөн эдийн няцрал ихтэй, сээр нурууны гуравдугаар нугаламын хугаралтай, баруун шууны хугаралтай, шулуун гэдэсний орчим няцрал ихтэй, тархины хүнд гэмтэлтэй ирсэн. Амьсгалын аппаратанд хоёр дохь өдрөө эмчилгээ хийлгэж байгаа ч сэргээгүй байна.” гэв.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *