ЭХ СУРВАЛЖ: “Хүүгийн эцгийг уурхайд ажиллаж байхад ээжийнх нь нууц амраг зодсон”

Энэ сарын 8-нд буюу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр гурван настай хүү гар болон нуруу нь хугарсан, толгойдоо цус хуралттай  ГССҮТ-д эмнэлэгт хүргэгдэн ирсэн тухай бид өмнө мэдээлсэн.

Тодруулбал, эхийнх нь хамтран амьдрагч гэх эрэгтэй 3 настай хүүг зодож гэмтээсний дараа Гэмтэл, согог судлалын үндэсний төвд хүргэж өгөөд зугтсан гэх. Хүүгийн биед гэмтэл учруулаад зугтсан этгээдийг шуурхай эрэн сурвалжилж баривчилсан бөгөөд хүүгийн эхийн хамт БГД-ийн 10-р хороонд байрлах түрээсийн орон сууцанд эл хэргээ үйлдсэн аж.

Эх сурвалжийн мэдээлснээр, эх нь хүүхдийг нь зодож байхад тухайн үед хамт байсан гэх бөгөөд цагдаагийн байгууллагад энэ талаар дуудлага, мэдээлэл өгөөгүй байжээ. Мөн хүүгийн төрсөн эцэг нь уул уурхайн компанид ростерын ажил эрхэлдэг гэх бөгөөд хэрэг болох үеэр эх нь хэрэг үйлдсэн эл  залуутай хамтдаа байжээ. Ийнхүү хамтдаа байхдаа хүүг нь ийн гэмтээсэн байж болзошгүйг эх сурвалж мэдээлэв.

Гурван настай хүүг хэрцгийгээр зодож, хүнд гэмтэл учруулсан хамтран амьдрагчийг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж, саатуулан шалгаж байна.

Хүүхдийн гэмтэл бэртлийн тухай ГССҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Р.Гантуяа:

“Хүүхэд 103-аар хүргэгдэн ирэхдээ хавсарсан хүнд гэмтэлтэй, зөөлөн эдийн няцрал ихтэй, сээр нурууны гуравдугаар нугаламын хугаралтай, баруун шууны хугаралтай, шулуун гэдэсний орчим няцрал ихтэй, тархины хүнд гэмтэлтэй ирсэн. Амьсгалын аппаратанд хоёр дохь өдрөө эмчилгээ хийлгэж байгаа ч сэргээгүй байна.” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *