“Шүгэл ажиллагаа”-г хэрэгжүүлэх Ажлын хэсэг баасан гараг бүр 11-11 төвд ажиллаж, иргэдээс мэдээлэл авна

Засгийн газраас “Шүгэл ажиллагааг” хэрэгжүүлэх Ажлын хэсэг   байгуулж авлигатай  тэмцэх 5ш ажиллагааг  эрчимжүүлэхээр болсон.

“Транспэренси интернэшнл” байгууллагаас гаргадаг авлигын индекээр өнгөрсөн жил Монгол Улс 33 оноо авч дэлхийн 180 улсаас 116 дугаарт бичигдлээ. Энэ нь 2021 оны үзүүлэлтээс таван байр ухарсан үзүүлэлт юм. 2017 онд 103 дугаарт бичигдэж байсан бол 2019 онд 106, 2020 онд 111, 2021 онд110, 2022 онд 116 дугаар байрт эрэмбэлэгдсэн. Нөгөө талаас  авлигын гэмт хэрэгт эрүүгийн хуулиар ял ногдуулсан шүүхийн шийдвэрийн тоо 2022 онд 318 болж нэмэгдсэн нь 2018 онтой харьцуулахад даруй 10 дахин нэмэгджээ.

Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар авлигын эсрэг тэмцэл өрнүүлж 5Ш хэмээн томъёолсон нэрийн дор дэвшүүлж байгаа Засгийн газрын зорилт нь бүхэлдээ авлигыг устгахад чиглэж  буй.   Энэхүү 5Ш ажиллагааны “Шүгэл ажиллагаа”-г хэрэгжүүлэх Ажлын хэсэг Ерөнхий сайдын 2023 оны 20 тоот захирамжаар байгуулагдаж,  Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо ахлан ажиллаж байна.

Ажлын хэсэг баасан гараг бүр 09.00-12.00 цагийн хооронд 11-11 төв дээр ажиллаж, авлигын талаар мэдээллийг иргэдээс утсаар болон биечлэн авч эхэллээ.

Ажлын хэсэгт Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга бөгөөд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Баасандорж, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Ч.Болортуяа, Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга Т.Ганзул, зөвшилцсөнөөр Авлигатай тэмцэх газрын дэд дарга Г.Азжаргал, Тагнуулын ерөнхий газрын дэд дарга С.Хүдэрчулуун, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Геологийн бодлогын газрын дарга Б.Уянга, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны дарга Т.Сүхболд, Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул, Шинэ сэргэлтийн бодлогын “Хурдасгуур” төвийн захирал Б.Дөлгөөн, нарийн бичгийн даргаар Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Т.Нямгэрэл нар  ажиллана.

 

Similar Posts

One Comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *