“AstraZeneca” компани вакциныхаа нэрийг өөрчилжээ
“AstraZeneca” компани вакциныхаа нэрийг “Vaxzevria” болгож өөрчилжээ.
Европын эмийн агентлаг “AstraZeneca” компанийн вакцины нэрийг өөрчлөх тухай хүсэлтийг энэ сарын 25-нд хүлээн авч ийнхүү нэрээ өөрчилсөн байна.
Шведийн эмийн бүтээгдэхүүний газрын цахим хуудаст “Нэрийг нь өөрчилснөөр вакцинд ямар нэгэн өөрчлөлт орохгүй. Гэсэн ч бүтээгдэхүүний сав, баглаа боодол, тэмдэг анх гарч байснаасаа өөр байх тул мэргэжилтнүүд нэрийг нь өөрчилсөн талаар мэдэх шаардлагатай” гэжээ.
ЭХ СУРВАЛЖ: euroweeklynews.com