Арван үе дараалан заларч буй Богд лам маань хур усан асарлан буусан хаврын анхны бороог дагууллаа

1932 онд лагшин мэндэлсэн 9-р дүрийн Богд лам минь 1999 оны Шороон Туулай жил анхлан Монгол оронд заларч Эрдэнэ Зуу хийдэд Цагийн хүрдэний даган соёрхол хайрлан умард их Монгол улсын шашны тэргүүний эрдэнийн тамга,өргөмжлөлийг хүлээн авсан бол одоо дүрийн 10-р Богд Жавзандамба хутагт найман насны сүүдэр зэрэгцэн ахуй үестээ одоо 14-р дүрийн Далай ламаас айлдсан Хар Дэмчиг бурханы их авшигаар Усан Туулай жилдээ тодрон гийлээ.
Арван үе дараалан заларч буй Богд лам маань өнөөдрийн хур усан асарлан буусан хаврын анхны бороог дагуулсаар Монгол хүн бүрийн сэтгэлд оршиж буй их буянд даган баясаж,дэлхий даяарын Монгол үндэстэн бүрийн оройн зулайд Очирт их хөлгөнийг тэргүүлэн заларч Монгол Улсын Улаанбаатар их балгад Хорол Дэмчигийн хот мандал бүрдсэн нийслэлдээ өнө удаан саатан айлдахын ерөөлөөр бие хэл сэтгэлээ өргөн залбираяа.
Эрт цагийн дээдсийн эрхэм дээд ерөөл буян одоо энэ цагт бүрэлдэн дэлгэрч тогтоод Монгол түмэн бүгдээрээ энхжин жаргаж дэлхий даяар амгалант болтугай.
Эх сурвалж: А.Эрдэнэбат  https://www.facebook.com/shambhala.shambhala.359

Similar Posts

2 Comments

  1. богд бороо оруулсан уу аль эсвэл нөгөө хатан ижий оруулсан уу шалгаж тогтохх л хэрэгтэй болж дээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *