Н.Булгантамир: Бид уг нь жижигхэн зүйлд ч сэтгэл гаргавал олон зүйл бүтэх юм даа
Өчигдөр буюу гуравдугаар сарын 9-ны өдөр хэсэг залуус сайн дураараа нэгдэж, багшийн дээдийн нүхэн гарцыг цэвэрлэсэн билээ. Тэднийг ийн цэвэрлэж байхад ойр орчмын аж, ахуй нэгжүүд нэгдэн өөрсдийн ойр орчмын обьектын шороо тоосыг арчиж цэвэрлэсэн юм. Тэгвэл тус залуусын хөдөлгөөний гишүүн Н.Булгантамир өөрийн сошиал хаягтаа дараах нийтлэлийг оруулсныг та бүхэндээ хуваалцъя. Тэрбээр:
“Өчигдөр болсон үйл явдлын талаар сайн, муухай олон зүйл хөвөрсөөр л байна. Хэд хэдэн сайн мэдээ байна.
- Нийслэлийн буюу Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ- 90 минут илүү эрчимжих бололтой. Цаашдаа илүү ойр хамтран ажиллах боллоо.
- Аж ахуй нэгжүүд хуульд заагдсаны дагуу өөрсдийн ойролцоох 50 метрийг цэвэрлэх уриалга эхэлсэн бололтой.
- MSC Coca Cola компани CLEAN UP- BUBBLE FESTIVAL төслийн арга хэмжээнд нэгдэхээ илэрхийлэн цэвэрлэх тоног төхөөрөмж, бээлий, гарын бэлэг хүлээлгэн өглөө.
- Яг цэвэрлэгээний үеэр дэргэдэх байгууллага нь сайн дураараа гараад ойр орчмоо сайхан цэвэрлээд орсон шүү.
- Эмийн үйлдвэрийн холбогдох хүмүүс МАСК-аар туслалцаа үзүүлэхээ илэрхийлсэн.
- Дотоодын үйлдвэрлэгч нар мөн л ундаа, ус гэх мэт олон зүйлээр туслалцаа үзүүлэхээ илэрхийллээ. Баярлалаа. Бид уг нь жижигхэн зүйлд ч сэтгэл гаргаж байвал их олон зүйл бүтэх юм даа.” гэв.