ЭРТ ИЛРҮҮЛЭГ: 35 хүртэлх насныхан идэвхгүй байгаа учир харьяалал харгалзахгүй үзнэ

Эрт илрүүлгийн үзлэгт хамрагдах санаачилгыг өнгөрсөн онд Эрүүл мэндийн яам гаргасан. Уг үзлэгт өнгөрсөн нэг жилийн хугацаанд улсын хэмжээнд 840 мянга хүн хамрагджээ. Тэднээс 382 мянга 721 буюу 45,5 хувь нь эрэгтэйчүүд, 458 мянга 115 буюу 54,5 хувь нь эмэгтэйчүүд байна. Насны хувьд залуучуудын хамрагдах хувь бага байсан аж. Тиймээс энэ жилээс 35 хүртэлх насныханд харьяалал харгалзахгүй эрт илрүүлэг шинжилгээнд хамрагдах шийдвэрийг гаргасан байна.

Эрүүл мэндийн даатгал төлсөн л бол 35-аас доош насныхан төрсөн он, сар, өдөр харгалзахгүй эрт илрүүлэгт хамрагдах боломжтой гэсэн юм.

Similar Posts

3 Comments

  1. 35 хүртэлх насныхны ходоодны дуран, хөх,бамбайн эхо зэрэг чухал шинжилгээг хасчихаар хэн очиж үзүүлэх вэ дээ

  2. 35 хүртэлх насныхны ходоодны дуран, хөх,бамбайн эхо зэрэг чухал шинжилгээг хасчихаар хэн очиж үзүүлэх вэ дээ.Уг нь 30с дээш насанд энэ бүгд байсан юм.
    18с дээш насанд дуран, эхо байвал идэвхитэй очно.
    18-30 насанд рентген, цусны шинжилгээнээс өөр юу ч алга байхад цаг үрж очих хэрэггүй шт

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *