Бие муу аав нь шүүх танхимд хүүтэйгээ сүүлийн удаа уулзахыг хүссэн ч зөвшөөрсөнгүй

Өнөөдөр буюу гуравдугаар сарын 10-нд Д.Мөнх-Эрдэнэд холбогдох хэргийн шүүх хурал боллоо. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт буруутгаж, эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаад буй юм.

Д.Мөнх-Эрдэнэд холбогдох шүүх хурал хойшилж, урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэсэн юм.
Шүүгчдэгчийн аав н.Даваагийн биеийн байдал тун хүнд, элэгний судас тасарсан бөгөөд хагалгаанд ороод удаагүй байгаа аж. Иймд хүүтэй нь сүүлийн удаа уулзахыг хүсэхэд шүүх хүлээж авсангүй. 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *