Жуулчид авахад бэлтгэж, малын сэг зэм, хог хаягдлыг цэвэрлэж байна

Монголд зочлох арга хэмжээний хүрээнд БОАЖ-ын сайдын албан даалгаврын дагуу их цэвэрлэгээг эхлүүлжээ. Цэвэрлэгээний үеэр малын сэг зэм маш их байсан бөгөөд иргэд сэг зэмээ жалга, гуу, хээр шууд овоолон хаяж байгааг онцлов.

Аймаг, сумдын удирдлагууд малын сэг, зэмийг хамаагүй хаяхгүй байх, халдварт өвчин үүсэхээргүй байхад анхаарч, урьдчилан сэргийлэх ажлуудыг хийх шаардлага үүсчээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын Сайдын 2023 оны хоёрдугаар сарын 28-ны өдрийн хоёрдугаар албан даалгаврын хүрээнд Буянт сумын байгаль орчныхон 8 тонн малын сэг зэм болон хог хаягдлыг цэвэрлэж ажиллалаа.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *