Гурван настай хүү ГССҮТ-д 4 дэх өдрөө ухаангүй эмчлүүлж байна
Ээжийнхээ хамтран амьдрагчид зодуулсан гурван настай хүүгийн хэрэг олныг цочирдуулаад байна.
Хүүхдийн гэмтэл бэртлийн тухай ГССҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Р.Гантуяа:
“Хүүхэд 103-аар хүргэгдэн ирэхдээ хавсарсан хүнд гэмтэлтэй, зөөлөн эдийн няцрал ихтэй, сээр нурууны гуравдугаар нугаламын хугаралтай, баруун шууны хугаралтай, шулуун гэдэсний орчим няцрал ихтэй, тархины хүнд гэмтэлтэй ирсэн” гэв.
Хүү амьсгалын аппаратанд дөрөв дэх өдрөө эмчилгээ хийлгэж байгаа ч сэргээгүй байна.
2 хоногийн дараа эмнэлэгт очисон худ бх а. Эх нь өчнөөн хоног бөө зайран гээд их удаж олон хоносон бх аа . Тэр бөөг ч гэсэн шалга