Шадар сайд С.Амарсайхан Төв аймгийн Баяндэлгэр сумын малчдын хотонд ажиллаж байна

Хаваржилтын нөхцөл байдлыг үнэлж дүгнэлт хийхээр Шадар сайд С.Амарсайхан Төв аймгийн Баяндэлгэр сумын малчдын хотонд ажиллаж байна.

Тэрбээр энэ үеэр тус сумын малчин Ц.Батчулуун, П.Сонинбат нартай уулзлаа. Өвөл хатуухан болсон ч одоо цаг наашилж, цас ханзарч эхэлж байгааг тэд хэлсэн байна. “Зуншлага сайхан байсан ч эрт цас унасан. Харин одоо цас ханзраад эхлэхээр мал цасанд дарагдсан байсан өвс идэж, бараг бэлчээртээ цадаж байна” гэлээ. П.Сонинбатынх 500 гаруй малтай гэнэ. Өнгөрсөн намар 8 машин өвс хадаж бэлтгэсэн нь мал тарга тэвээргээ алдалгүй онд ороход нь ихээхэн дэм болсон, мөн урд урдны жилийн бэлтгэсэн өнжмөл өвс ч их хэрэг болсныг хэлж байлаа.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *