|

Монголын өсвөрийн хоккейчид Ираны багийг бахархалтайгаар хожлоо

Монголын өсвөрийн хоккейчид Ираны багийг бахархалтайгаар хожлоо. Монголын баг Ираны багийг 5-0 харьцаатайгаар хожиж ялалт байгууллаа. Манай баг өнөөдөр 3 сарын 12-нд Арабын Нэгдсэн Эмират улстай тоглоно.

Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж буй U18 Хоккейн “Азийн аварга шалгаруулах” тэмцээн 2023 оны 3-р сарын 11-17 өдөр СТЕППЭ АРЕНА мөсөн өргөөд болж байгаа юм. Тэмцээнд Монгол, Арабын Нэгдсэн Эмират, Тайланд, Иран, Узбекистан, Туркменистан гэсэн орнуудын азийн шилдэг зургаан баг тамирчид оролцож байна.

U18 Хоккейн тэмцээнд 15-18 насны тамирчид оролцож байна. Багууд тойргоор тоглох бөгөөд баг бүр таван удаа тоглож хожлийн оноогоор АВАРГА тодорно. Монгол Улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар А.Мэргэн, туслах дасгалжуулагчаар Н.Мишигсүрэн, Ж.Баярсайхан нар ажиллаж байна.

Тэмцээний нээлтэд Олон улсын хоккейн холбооны Дэд ерөнхийлөгч Аиваз, Монголын Хоккейн холбооны Ерөнхийлөгч Б.Жавхлан, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ болон Олон Улсын Хоккейн Холбооны зөвлөх А.Мэргэн, болон бусад албаныхан оролцсон юм.

Монгол Улс хоккейн спортын 60 жилийн түүхэндээ анх удаа Өсвөрийн 18 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах тэмцээн, мөн Хоккейн 4-р дивизоны ДАШТ-үүдийг эх орондоо зохион байгуулж байгаа нь Монголын хоккейн спортын түүхэнд тодоор тэмдэглэгдэх үйл явдал болж байгааг Монголын Хоккейн холбооны Ерөнхийлөгч Б.Жавхлан онцлон хэлж байсан юм.

 

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *