|

ҮЙЛ ЯВДАЛ: Хөгжлийн банкны зээлийг нотлон шинжлэх ээлжит сонсгол эхэлнэ

Улаанбаатар. Гуравдугаар сарын  13-ны өдөр болох үйл явдлын тойм:

09.00 цагт: ХЗДХЯ-нд: “Шүүх шинжилгээний хууль” шинэчлэгдэн хэрэгжиж буйтай холбоотойгоор “Хүний амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд учирсан хор уршиг, хохирлын үнэлгээ” сэдэвт сургалтыг Монгол, БНСУ-ын мэргэжилтнүүд зохион байгуулна. Утас:8005-8886.

09.00 цагт: МҮХАҮТ-нд: СЗХ-ноос ТОП-100 ААН-үүд хөрөнгийн зах зээлээр дамжуулан “Санхүүжилт татах боломж тогтвортой санхүү болон ногоон бонд” хэлэлцүүлгийг зохион байгуулна. Хэлэлцүүлэгт ТОП ААН-үүдийн төлөөлөл оролцоно. Утас: 9119-7636

-Төрийн ордонд: Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцыг хянан шалгах Түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь ээлжит сонсголыг эхлүүлнэ.  

10.00 цагт: ЗХЖШ-наас “Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 102 жилийн ойд зориулсан “Дайчин алдрын замаар” 12 км-ын явган аяллыг Үндэсний Батлан хамгаалахын Их сургуулиас Хужирбулангийн чиглэлд зохион байгуулна.

11.30 цагт: Монголын Хүүхдийн ордон: “Мэлхий гүнж” хүүхдийн театрын жүжгийн талаар хэвлэлийн бага хурал зарлажээ. Утас: 8030-3303, 8616-7066 11-333-666.

10.00 цагт: “Монгол Ньюс” мэдээллийн төвд: БОАЖЯ-нд иргэд, ААН-үүдээс ирүүлсэн гомдол, саналд тайлбар, мэдээлэл өгнө. Утас: 8803-8882.

11.00 цагт: “ЗМ” сонины Үндэсний мэдээллийн төвд: Өвөрхангай аймгийн Баян-Өндөр, Бүрд сумын малчид уул уурхайн компанид олгосон лицензээс үүдэн амьдрах боломжгүй болж байгаа талаар мэдээлж, Эрүүгийн цагдаагийн алба, АТГ-д хандаж буй талаар мэдээлнэ.

12.00 цагт: ШӨХТГ-аас хийсэн хяналт шалгалт, цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийнэ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *