Оюу толгой гүний уурхайн олборлолтоо эхлүүлнэ
Оюу толгойн гүний уурхайн олборлолт өнөөдөр буюу гуравдугаар сарын 13-наас албан ёсоор эхэлж байна. Оюу толгойн хувь нийлүүлэгчид болох Рио Тинто болон Монголын Засгийн газар гүний уурхайн олборлолтыг 2023 оны II улиралд багтаан эхлүүлэхээр тооцоолж байсан юм.
Гүний уурхайн олборлолтыг эхлүүлснээр Оюу толгой нь зэсийн баяжмалын үйлдвэрлэлдээ ил уурхайн хүдэр дээр нэмж газрын гүний 1.3 км-ээс олборлосон хүдрийг ашиглах боломж бүрдэнэ. Ингэснээр гүний уурхайгаас нэг өдөрт олборлох хүдрийн хэмжээг ирэх гурван жилд аажмаар нэмэгдүүлж, 2025 он гэхэд 30,000 тонн, цаашлаад үйлдвэрлэлийн оргил үед буюу 2028 онд 95,000 тоннд хүргэхээр зорьж байгаа аж.