377 хүнээс коронавирусийн халдвар илэрч, хоёр хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийж байна.

ХӨСҮТ ийн албаны дарга Ж.Байгалмаа “Сүүлийн 24 цагт 10652 хүнээс шинжилгээ авахад 377 хүнээс халдвар илэрлээ. Ийнхүү нийт батлагдсан тохиолдол 8447 боллоо. Үүнээс 328 нь нийслэлд, 49 нь орон нутагт бүртгэгдсэн. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 95 хүн эдгэрч эмнэлгээс гарав. Өнөөдрийн байдлаар эдгэрсэн хүний тоо 4920 болж, нийт батлагдсан тохиолдлын 58 хувийг эзэлж байна. Одоогоор 1902 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Мөн хоёр хүн нас барсан харамсалтай мэдээ байна” гэлээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *