Ховд аймагт нас барсан 15 настай охины хэрэгт эмч нарыг шалгаж эхэлжээ

Ховд аймагт амьдарч байсан 15 настай охин өнгөрсөн нэгдүгээр сарын 28-ны өдөр /2023.01.28/ нагац эгчдээ зодуулан эмнэлэгт хүргэгдсэн ч харамсалтайгаар амь насаа алдсан.

Талийгаач охины хэрэгт Ховд аймгийн Жаргалант сумын Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн эмч нарыг холбогдуулан шалгаж эхэлжээ. Учир нь гэмт хэргийн улмаас бэртэл авсан шинжтэй хэргийг үл тоомсорлож, цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй, цаашлаад шаардлагатай эмнэлгийн тусламжийг аваагүй эмчилгээг хоцроосон улмаас амь насанд хүрсэн байж болзошгүй хэмээн шалгалтыг эхлүүлжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *