Жендерт суурилсан хүчирхийлэлийг таслах зогсооход хөвгүүд, эрэгтэйчүүдийг татан оролцуулахаар сургагч багш бэлтгэж эхэллээ

Энэхүү сургалтанд 21 аймгийн ЗДТГ, төрийн болон төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл оролцож байна.
Сургалтын нээж ЖҮХ-ны ажлын албаны Тогтвортой хөгжлийн бодлогын хэлтсийн дарга С.Батцэцэг болон НҮБ-ын хүн амын сангийн Жендэрийн хөтөлбөрийн мэргэжилтэн Б.Оюун нар үг хэллээ.
Дөрвөн өдөр үргэлжлэх сургалтын зорилго нь төрийн болон төрийн бус байгууллагуудын холбогдох албан хаагчдыг жендэрт суурилсан хүчирхийлэл /ЖСХ/, гэр бүлийн хүчирхийлэл /ГБХ/-ээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох сургагч багшаар бэлтгэх юм.
Сургагч багшаар Монгол Улсын Засгийн газар Жендэрийн үндэсний хорооны Эрэгтэйчүүдийн хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Батхишиг болон Монгол өрх сэтгэлзүйн хүрээлэнгийн захирал, зөвлөх сэтгэл зүйч С.Баасанбат ажиллаж байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *