“Golomt capital championship” гадаад арилжааны уралдааны бүртгэл эхэллээ

Дэлхийн хөрөнгө оруулагч болж 100,000,000.00 сая төгрөгийн эзэн болох боломж

Голомт Капитал ҮЦК ХХК нь харилцагчдадаа дэлхийн хөрөнгийн зах зээлийн боломжийг нээх, хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэг мэдээллийг түгээх, боловсрол олгох, хүртэх өгөөжийг нь нэмэгдүүлэх зорилгоор “GОLOMT CAPITAL CHAMPIONSHIP” гадаад арилжааныг уралдааныг зохион байгуулж байна.

Голомт Капитал компани нь 2019 онд Монголд анх удаа дэлхийд алдартай Interactive Brokers онлайн брокерийн үйлчилгээг албан ёсны эрхтэйгээр нэвтрүүлсэн бөгөөд уралдаан нь тус платформд тулгуурлан явагдана.

Уралдааны туршид олон улсын мэргэшсэн хөрөнгө оруулалтын зөвлөхүүд болон Голомт Капитал ҮЦК ХХК-ийн шинжээчид зөвлөгөө, сургалт, мэдээллээр хангах бөгөөд уралдааны үнэн бодит байдалд олон улсын Нексиа Аудит компанийн салбар Нексиа Глобал Монголиа Аудит ХХК хөндлөнгийн хяналт тавьж ажиллана.

Харин мэдээллийн ивээн тэтгэгчээр Lemon Рress ажиллаж хөрөнгө оруулагчдад хөрөнгийн зах зээлийн шинэлэг мэдээ мэдээлэл, уралдааны талаарх тойм мэдээллийг хүргэх юм.

                Уралдаанд оролцогчдоос өөрийн хөрөнгө оруулалтаа хамгийн өндөр хувиар өсгөж чадсан цорын ганц ялагч тодорч 100,000,000.00 төгрөгийн шагналын эзэн болно.

ЯАГААД “ГАДААД АРИЛЖАА ГЭЖ? 

  • Хөрвөх чадвар өндөртэй хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнд хөрөнгө оруулалт хийх боломж
  • Олон улсын хөрөнгийн биржүүдийн өдрийн дундаж арилжаа 650 тэрбум ам.доллар буюу Монгол Улсын эдийн засгаас 43 дахин өндөр
  • Өөрийн хөрөнгө оруулалтын багцын тодорхой хэсгийг гадаад валют, тэр дундаа ам.долларын хөрөнгө оруулалтаар бүрдүүлэн ханшийн эрсдэлээс сэргийлэх боломж
  • Дэлхийн хөгжил, технологийн дэвшил, шинэ чиг хандлагад хөрөнгө оруулж, өгөөж хүртэх боломж
  • Хөрөнгийн зах зээл нь тасралтгүй ажилладаг буюу дэлхийн аль нэг хөрөнгийн бирж, банкны үүд 24 цагийн туршид нээлттэй байдаг
  • Дэлхийн хөрөнгийн зах зээл тэр дундаа АНУ-ын зах зээл нь түүхэн хугацааныхаа дийлэнхид буюу сүүлийн 75 жилийн 64 жилтэй тэнцэх хугацаанд өсөлттэй буюу бух зах зээл давамгайлсан. Энэ хугацаанд 2 жилээс дээш хугацааны уналтыг 2 удаа л үзүүлсэнбайна.

ЯАГААД “GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP” ГЭЖ?

  • Дэлхийд алдартай Interactive Brokers платформыг эзэмшиж, хүссэн үедээ арилжаанд оролцох, өөрийн дансаа удирдах боломж
  • Олон улсын зах зээлд туршлагатай менторууд болон Голомт Капиталын экспертүүдийн сургалт зөвлөгөө
  • Дэлхийн 33 улсын 150 хөрөнгийн биржийн арилжаанд оролцох боломж.
  • 600+ хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнд 25 валютаар хөрөнгө оруулах боломж
  • Өөрийн үр дүнгээ баталж, хөрөнгийн зах зээлд ажиллах боломж

ХЭН, ХЭРХЭН ОРОЛЦОХ ВЭ? 

Гадаад зах зээлийн арилжаанд оролцдог хөрөнгө оруулагчид болон хөрөнгийн зах зээлийг сонирхож буй хүн бүр оролцох боломжтой.

Алхам 1

Голомт Капитал ҮЦК-д дотоод болон гадаад арилжааны данс нээлгэнэ

Алхам 2

Гадаад арилжааны дансны анхны хөрөнгө оруулалт нь 3,000 ам.доллар ба түүнээс дээш байна.

(Дэлхийн хөрөнгийн зах зээл дэх боломжийг бүрэн ашиглахын тулд ханшийн уналтаас ашиг олох төрлийн арилжаа /short sale/ болон өөрийн хөрөнгөнөөс давуулсан /margin /хэмжээгээр арилжаанд зээлээр орох боломж нэмэгдэнэ)

Алхам 3

Багц бүрдүүлэх

Уралдаанд оролцогч нь олон улсын хөрөнгийн зах зээл дээрх бүтээгдэхүүнийг сонгон хөрөнгө оруулах боломжтой. (хувьцаа, бонд, ETF г.м)

ХЭН ЯЛАГЧ БОЛОХ ВЭ?

Өөрийн хөрөнгө оруулалтаа хамгийн өндөр хувиар өсгөж чадсан цорын ганц ялагч 100,000,000.00 төгрөгийн эзэн болно.

 ЯЛАГЧ БОЛОХОД ХЭН ТУСЛАХ ВЭ?

Санхүү, хөрөнгийн зах зээлийн салбарт олон жил ажилласан дадлага туршлагатай, өндөр мэдлэг боловсролтой мэргэшсэн шинжээч, хөрөнгө оруулагчид ментороор ажиллахаас гадна Голомт Капитал компанийн шинжээчид зөвлөгөө мэдээллээр тогтмол хангаж ажиллана.

ХЭДИЙ ХУГАЦААНД ҮРГЭЛЖЛЭХ ВЭ?

Тус уралдаан нь 2023 оныг дуустал үргэлжилнэ.

Бүртгэлийн хугацаа:  2023.03.13-2023.06.16

Үргэлжлэх хугацаа : 2023.03.13-2023.12.15

GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP гадаад арилжааны уралдаанд оролцохыг хүсвэл энд дарна уу.

Холбох линк:  ( https://gcc-academy.mn/ )

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *