О.Мөнхжингийн цагдан хорих хугацааг дахин нэг сараар сунгалаа
IHC койн гаргах замаар иргэдээс 24.7 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн “Их бит” ХХК-ийн хувьцаа эзэмшигч О.Мөнхжинг нэг сарын хугацаанд цагдан хориод байсан. Тэгвэл яллагдагч О.Мөнхжинд холбогдох шүүх хуралдаан явагдаж, шүүхээс прокурорын саналыг хүлээн авч, 2022 оны гуравдугаар сарын 13-ны өдрөөс 1 сарын хугацаанд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.