Том оврын ачааны машин зоогийн газар мөргөж, 24-40 насны гурван иргэн амиа алдлаа

Баян-Өлгий аймагт том оврын ачааны автомашин осолдсон гэсэн дуудлагыг 03.13-ны өдрийн 01:37  цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 2 км замыг туулан очиход Улаанбаатар хотоос Баян-Өлгий аймгийн Өлгийн сумын чиглэлд 37 настай иргэн Ж-гийн жолоодож явсан “Ултрановис” загварын 40 тн чингэлэг тээвэрлэж явсан том оврын ачааны автомашин иргэн С-ийн 10х15 метрийн хэмжээтэй “Дэлүүн” зоогийн газрыг мөргөжээ.

Улмаар тухайн барилга нурж, зоогийн газарт ажиллаж байсан тус аймгийн харьяат иргэн 40 настай эрэгтэй С, 37 настай эмэгтэй А, 24 настай эмэгтэй А нар нас баржээ. 37 настай жолооч Ж автомашины бүхээгт хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргаж, тус аймгийн нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгсөн.

Similar Posts

3 1 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
1 Сэтгэгдэл
Oldest
Newest Most Voted
Inline Feedbacks
View all comments
Зочин. Шөнө яагаад ажиллаж байсан юм. бол
Зочин. Шөнө яагаад ажиллаж байсан юм. бол
1 year ago

Шөнө яагаад ажиллаж байсан юм болдоо