Б.Батдаваа: 2020 онд өрхийн орлого 57 мянган төгрөгөөр нэмэгдсэн
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Үндэсний статистикийн хорооны 2020 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцлээ. Энэ үеэр тус хорооны дарга Б.Батдаваа өрхийн орлогын статистик ямар байгааг танилцууллаа.
Тэрээр “2020 оны жилийн эцсийн байдлаар өрхийн орлого өмнөх онтойгоо харьцуулахад 57 мянган төгрөгөөр нэмэгдсэн. Төрөөс үзүүлж байгаа тэтгэвэр, тэтгэмж, халамж нэмэгдсэнтэй холбоотойгоор өрхийн орлого нэмэгдсэн гэж дүгнэж байгаа.
2019 онд нэг өрхөд очдог тэтгэвэр, тэтгэмжийн дундаж 230 мянган төгрөг байсан бол 2020 онд 315 мянга болж 85 мянган төгрөгөөр нэмэгдсэн.
Гэхдээ цар тахлын нөлөөлөл 2020 оны дөрөвдүгээр улиралд их байсан учраас гуравдугаар улиралтай харьцуулбал өрхийн орлого 76 мянган төгрөгөөр буурсан” гэлээ.