“Баян боол” кино дээд амжилт тогтоов

Энэ сарын 3-наас бүх кинотеатраар гаргаж эхэлсэн “Баян боол” уран сайхны кино нээлтийн гурав хоногтоо энэ оны шинэ дээд амжилтыг тогтоогоод байна.

Тодруулбал, энэ онд болон өнгөрсөн онд кинотеатрын зах зээлд борлуулалтаараа тэргүүлсэн “Ноён эмэгтэй” (18707), “Хэрмэл жүжигчид” (18301)-ийн амжилтыг “Баян боол” кино давжээ.

Тухайлбал, эхний гурван өдрийн үзвэрийн тоогоороо “Баян боол” уран сайхны кино 27894 үзэгчтэйгээр Монголын кино зах зээлийн салбарт нэгэн цоо шинэ түүхийг бүтээж, хамгийн эрэлттэй киногоор тодроод байна.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments