ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно
Аргын тооллын 3 сарын 14, Ангараг гараг. Билгийн тооллын 22
ХАВРЫН ТЭРГҮҮН ХӨХ БАР САРЫН ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ, ЦАГААГЧИН ХОНЬ ӨДӨР
- Үс засуулвал: Идээ ундаа элбэг олдоно
- Наран ургах, шингэх: 07.08-18.55
- Барилдлага: Түлэх
- Шүтэн барилдлага: Хурьцахуй
- Суудал: Огторгуй
Аргын тооллын 3 сарын 14, Ангараг гараг. Билгийн тооллын 22, Эрхтэний тэнгэрт одтой, цагаагчин хонь өдөр. Энэ өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.
Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.