Ноолуур 100 мянган төгрөгийн ханштай байгаа ч, цаашид өсөх хандлагатай байна
Ноолуур гарч эхэлсэн энэ үед Дорнод аймагт кг нь 100 мянган төгрөгийн ханштай байгаа ч, ирэх өдрүүдэд өсөх хандлагатай байгаа аж.
Дорнод аймаг жилийн эцэст 900 мянга орчим ямаа тоолуулснаас дунджаар 314,4 тонн ноолуур самнаж, малчид 31,4 тэрбум төгрөгийн орлого олох боломжтой гэж тооцоолжээ.
Малчид ямаагаа самнахдаа тарга тэвээрэг сайтайгаас нь сорчилж, хаврын хавсаргад хэцүүдэж мэдэхийг нь үлдээж байна. Сүүлийн өдрүүдэд цас унаж, цаг агаар муудсан учир хэд хоногоор алгуурлаж байгаагаа ярьж байв. Харин ажиллах хүчний хувьд нэг ямааг 10-15 мянган төгрөгөөр самнаж байна.