Гурван настай хүү ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт найм дахь өдрөө ухаангүй байна
Ээжийнхээ хамтран амьдрагчид хүчирхийлүүлсэн гэх гурван настай хүү ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт найм дахь өдрөө ухаангүй, эмчлүүлж байна.
Хүүхдийн гэмтэл бэртлийн тухай ГССҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Р.Гантуяа:
“Хүүхэд 103-ын яаралтай түргэн тусламжийн тэргээр хүргэгдэн ирэхдээ хавсарсан хүнд гэмтэлтэй, зөөлөн эдийн няцрал ихтэй, сээр нурууны гуравдугаар нугалмын хугаралтай, баруун шууны хугаралтай, шулуун гэдэсний орчим няцрал ихтэй, тархины хүнд гэмтэлтэй” ирсэн тухай ярьсан юм.