Нэр бүхий УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Ерөнхий прокурорт хүргүүлнэ
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс “Нүүрсний” гэх хэргийн шалгалтын явцын талаар мэдээлэл хийв. Мэдээллийн үеэр нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон нэр бүхий УИХ-ын гурван гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлэх саналыг Ерөнхий прокурорт хүргүүлж байгаа тухай дурдав.
Нүүрсний гэх хэрэгт холбогдсон УИХ-ын гурван гишүүн болох УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Н.Наранбаатар нарын нэрс ил болсон бөгөөд хэрэг шалган шийдвэрлэх явцад тэдний гишүүний халдашгүй байдал, бүрэн эрхийн асуудал саад учруулж байгаа учир түтгэлзүүлэх нь зүй хэмээн АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Буянтүмэн хэлэв.