Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

2023.3.15, ЛХАГВА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 23/ ХАВРЫН ТЭРГҮҮН ХӨХ БАР САРЫН ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ ХАРБИЧ ӨДӨР
  • Аргын тооллын: 2023.3.15, Лхагва гараг
  • Наран ургах шингэх: 07.06-18.56
  • Үс засуулбал: Эд эдлэл идээ ундаа олдоно
  • Барилдлага: Рашаан
  • Шүтэн барилдлага: Сэрэхүй
Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Эл өдөр насны хүч дэлгэрнэ. Эм найруулах, угаал үйлдэх, бэр авах, насны авшиг, насны бүтээл хийх зан үйл хийгээд төрөл садан бололцох, худалдаа наймааны үйлнээ сайн болой, амраг лугаа золгох, авшиг авах, ус гатлах, угаах зэрэгт сайн. Баруун нүд татвал садан ирэх, зүүн нүд татвал баярлах, баруун чих хангинавал гутамшиг болох, зүүн хангинавал завхарсныг сонсож цочих, бие татвал өмнө зүгээс зочин ирэх, хөл татвал хэрүүл гомдол болно.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments