|

ҮЙЛ ЯВДАЛ: УИХ-ын хаврын ээлжит чуулган нээгдэнэ

Гуравдугаар сарын  15-ны өдөр болох үйл явдлын тойм:

09.00 цагт: Төрийн ордонд: Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтийг хянан шалгах Түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь шатны сонсгол 3 дахь өдрөө үргэлжилнэ.

10.00 цагт: Төрийн ордонд: УИХ-ын 2023 оны хаврын ээлжит чуулган нээгдэнэ

-Засгийн газрын хуралдаан болно

11.40 цагт: “Чингис хаан” музейн Хүндэтгэлийн танхимд: Монгол Улсын Төрийн шагналт, Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжавын нэрэмжит яруу найргийн “Тэнгэрийн хүү” улсын хоёрдугаар наадам болно.

11.00 цагт: Эрх чөлөөний талбайд “Ухаалаг хэрэглэгч-Цэвэр эрчим хүч” нээлттэй өдөрлөг болно.

13.00 цагт: Гандантэгчэнлин хийдийн Батцагаан цогчэн дуганд: “Хамаг монголчууд бүү мартагтун” баримтат контент нэвтрүүлгийн хоёр дахь цувралын нээлт болно.

18.00 цагт: СТӨ-нд: “Шөнө буусан аадар” жүжгийн нээлт, улаан хивсний ёслол болно. Утас: 9905-0344.

13.30-20.30 цагт: “Степпе Арена” мөсөн өргөөнд: Өсвөрийн 18 хүртэлх насны хоккейн Азийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилнэ. Гурав дахь тойргийн тоглолтын хуваариар манай улсын баг өнөөдөр 17.00 цагт Туркменистантай таараад байна.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments