Ц.Хулан гурав дахь сардаа цагдан хоригдож байна
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зөвлөхөөр ажиллаж байсан яруу найрагч Ц.Хуланг гадаад улсад тагнуул хийсэг хэрэгт шалгаж, улмаар өнгөрөгч нэгдүгээр 19 өдөр Тагнуулын ерөнхий газраас саатуулсан.
Түүнийг “Төрийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн” гэх үндэслэлээр шалгаж байгаа бөгөөд өдгөө гурав дахь сардаа хоригдож байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар түүнийг Х Богдыг тодруулах үед буюу 2016 оноос эхлэн БНХАУ-тай харилцаа үүсгэн ажилласан хэмээн шалгаж байгаа аж. Хэрэв яруу найрагч бүсгүй дээрх хэрэгт буруутай нь тогтоогдвол 8-15 жилээр хоригдох шийтгэлтэй юм.