Өнөөдөр 160 иргэн эх орондоо ирнэ

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц “Буянт-Ухаа” Олон улсын нисэх онгоцны буудалд өнөөдөр 19:00 цагт газардана.  Тус нислэгээр нийт 160 иргэн эх орондоо ирнэ гэдгийг Гадаад харилцааны яамнаас мэдээллээ. 

Эдгээр иргэдийг Зүчи, Сүнжин гранд, Топаз зочид буудалд тусгаарлах аж. Уг нислэгтэй нийлээд энэ оны гуравдугаар сард нийт 14 удаагийн нислэгээр 2100 орчим иргэн эх орондоо ирж байгаа билээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *