Д.Амарбаясгалан: Ерөнхий сайд гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдэд хүч хэрэглэх байдалд онцгой анхаарал хандуулах үүрэг өглөө

Засгийн газраас гаргасан шийдвэрийн талаар өнөөдөр мэдээллээ.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Сүүлийн жилүүдэд гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдэд хүч хэрэглэх байдал хэрээс хэтэрлээ. Уг асуудалд Монгол Улсын хууль эрх зүйн орчин дахь хариуцлага хүлээлгэдэг байдал нь чадамжтай эсэх, ялын хэмжээ зохимжтой эсэх талаар УИХ-ын түвшинд ард иргэдийн зүгээс анхаарал хандуулж, ярьж байна.

Гэр бүлийн болон бусад төрлийн хүчирхийлэлд өртөж байгаа хүүхдийн тоо жилд 100 хүрэх тоон мэдээлэл харагдаж буй нь Засгийн газраас онцгой анхаарч ажиллах зайлшгүй шаардлагатай.

2022 оны байдлаар 92 хүүхэд бэлгийн болон бусад төрлийн хүчирхийлэлд өртсөн байна.

Ерөнхий сайдын зүгээс гэр бүл, хүүхэд залуучуудын газар нь гэр бүлийн хүчирхийлэл болон хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр ажиллаж чадаж байгаа эсэхэд дүгнэлт хийх,  бодитой ажилладаг болох нөхцөлийг ойрын хугацаанд хангуулахыг ЗГХЭГ-ын даргад үүрэг болголоо.

Хүүхдийн эрхийг хамгаалах хууль эрхзүйн орчин бүрэн төгөлдөр байж чадаж байгаа эсэх талаар олон нийтийн болон иргэний нийгмийн байгууллагуудтай хамтарсан хэлэлцүүлэг зохион байгуулж, УИХ-д хуулийн өөрчлөлтийг өргөн барих даалгавар өглөө”  гэв.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *