М.Цэвэлмаа: Эмч байхын тулд дарамт, доромж, зодуур ч бас дийлдэг байх ёстой юм шиг байна
Нэгэн иргэний цахим хуудастаа бичсэн нийтлэл олны анхааралд ороод байна. Тодруулбал тэрбээр үзүүлэхээр авсан цагаасаа хоцорсон үйлчлүүлэгчдээ хэл амаар доромжлуулж, зодуулсан тухайгаа хуваалцжээ. Тэрбээр:
“Нэг өвчтөн маань 2 цаг 30 минут хоцорч ирчхээд цагийн хүний урдуур дайрч орж, давшлан доромжилж, цээж, нуруу, мөр рүү цохиж зодож, сүрдүүлж байгаад үзүүлэн гарлаа. Амбулаторийн тасгийн эрхлэгч хэцүү хүнээ өөрөө зохицуулга хий гэнэ. Өнөөдөр би зодуулж байхад өмөөрөх хүн байхгүй, хууль байхгүй. Өрөөндөө уйлаад суух тавилантай Монголын нийгэм. Эмчийн нэр хүнд. Эмчийг хамгаалах тогтолцоо. Дахиж өнөөдөр үзэх ёстой 50 хүн байна. Эмч байхын тулд дарамт, доромж, зодуур ч бас дийлдэг байх ёстой юм шиг байна.” гэжээ.