ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн сахиурын өрөөг засаж, тохижууллаа

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Захиргаа, Аж ахуй, хангамж үйлчилгээний албанаас Эрчимт эмчилгээний тасгийн сахиурын өрөөг шинэчлэн засварлаж, тохижуулан ашиглалтад хүлээлгэн өглөө.

Тус тасагт эмчлүүлж буй үйлчлүүлэгчдийн ар гэрийнхэн, сахиурт зориулсан өрөөний зай талбайг нэмж, агаар сэлгэлтийг сайжруулсан бөгөөд сахиурууд ар гэрийнхэнтэйгээ харилцах эргэлтийн цонх, хаалганаас гадна эмчлэгч эмчтэй харилцах хаалга, ариун цэврийн өрөө бүхий стандарт шаардлага хангасан аюулгүй орчныг бүрдүүлсэн байна.


 

Эрчимт эмчилгээний тасгийн сахиурын өрөөг засаж тохижуулснаар үйлчлүүлэгч, түүний ар гэрийнхэн, сахиур болон эмч, эмнэлгийн ажилтан хоорондын мэдээлэл солилцох эргэх холбоог нэмэгдүүлж нээлттэй, шуурхай ажиллах боломж бүрдэж буй юм.

Түүнээс гадна Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа үйлчлүүлэгчдийн ар гэрийнхэн болон сахиурууд эмнэлгийн нийтийн эзэмшлийн талбайд байрлаж,  дотоод орчны эрүүл ахуйн халдвар хамгааллын дэглэм зөрчигдөж байсан асуудлууд ийнхүү шийдвэрлэгдлээ.

Эх сурвалж: ГССҮТ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *