Гурван настай хүү ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт ухаангүй хэвээр байна
Ээжийнхээ хамтран амьдрагчид зодуулж, хүнд гэмтэл авсан гурван настай хүүг гуравдугаар сарын 8-ны өдөр ГССҮТ-д хүргэсэн.
Хүү ГССҮТ-ийн Сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасагт ес дэх өдрөө эмчилгээг хийж буй ч биеийн байдал хэвэндээ, амьсгалын аппараттай, ухаан ороогүй байна гэв. ГССҮТ болон ЭХЭМҮТ-ийн нарийн мэргэжлийн эмч нарын баг хүүгийн биед дэлгэрэнгүй үзлэг хийсэн бөгөөд үзлэгээр бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх нотолгоо илрээгүй аж.