ҮЙЛ ЯВДАЛ: ЦХХХ-ны сайд Н.Учрал, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нар “Цахим Улаанбаатар төсөл”-ийн талаар мэдээлнэ
Гуравдугаар сарын 16-ны өдөр болох үйл явдлын тойм:
08:00 цагт Яармаг дахь Нийслэлийн засаг захиргааны цогцолборт нийслэл дэх Төрийн албаны ерөнхий шалгалтын нээлт болно. Утас 9908-2002.
09.00-16.00 цагт: “Шангри-Ла” зочид буудалд: Монгол Улс-БНХАУ-ын бизнес эрхлэгчдийн форум болно. Утас: 9906-8229, 9009-9598.
09.00 цагт: Төрийн ордонд: Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийг хянан шалгах Түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь шатны сонсгол үргэлжилнэ.
10:00 цагт: ЦХХХ-ны сайд Н.Учрал, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нар “Цахим Улаанбаатар төсөл”-ийн талаар мэдээлнэ. Утас 9910-3830.
10.30 цагт: Цаг уур орчны шинжилгээний газрын хурлын зааланд: БОАЖЯ-тай холбоотой олон нийтийн сүлжээнд гарч буй мэдээллүүдэд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, холбогдох газар, хэлтсийн дарга нар оролцон хариулт өгөх хэвлэлийн хурал зарлажээ. Утас: 8803-8882.
11.00 цагт: АН-ын төв байр /Шонхор тауэр/ -т тус намын 4/11 мэдээллийн цагаар Орлогын тэгш бус байдал, хууль шүүхийн байгууллагын хууль бус үйл ажиллагаа, намын дотоод болон бусад асуудлаар мэдээлнэ. Утас: 9100-0017.
13.30 цагт: “Блью Скай” зочид буудалд: Монгол Улс дахь олон улсын хөгжлийн түншлэгчидтэй хийх ээлжит уулзалттай. Утас:9988-5696.
13.30-20.30 цагт: “Степпе Арена” мөсөн өргөөнд: Өсвөрийн 18 хүртэлх насны хоккейн Азийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилнэ.