Он гарснаас хойш 90,000 орчим гаалийн бүрдүүлэлтийг цахимаар хийжээ
Засгийн газраас гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр 362 дугаар тогтоолыг хэрэгжүүлж эхэлсэн. Уг тогтоолын дагуу гаалийн байгууллагаас үйл ажиллагаагаа бүрэн цахимжуулах ажлыг эрчимжүүлжээ.
Улмаар уул уурхайн бараа, бүтээгдэхүүнийг олборлох, боловсруулах, тээвэрлэх, улсын хилээр гаргах зэрэг бүхий л шатыг цахим хэлбэрээр бүртгэх “Гэрээ бүртгэлийн нэгдсэн систем”-ийг энэ оны нэгдүгээр сараас эхлэн нэвтрүүлээд байна. Өнөөдрийн байдлаар уг системд нийт 280-аад байгууллагын 1300 орчим гэрээг цахим төлбөрийн баримтыг бүртгэсэн. Үүний үр дүнд Татварын ерөнхий газар болон гаалийн байгууллагын давхардсан гэрээ бүртгэлийн цаасан хэлбэрийг халжээ.
“Гэрээ бүртгэлийн нэгдсэн систем” нь өмнө нь гаалийн бүрдүүлэлтэд олон дахин цаасан гэрээг хуулбарлан өгч шалгуулах, давхардсан хяналт, шалгалтыг халах, ААН-үүдийн хугацааг хэмнэх, ажлыг нь хөнгөвчлөх зэрэг ач холбогдолтой аж. Өнөөдрийн байдлаар 90,000 орчим гаалийн бүрдүүлэлтийг цахимаар хийсэн байна.
ААН-үүд гэрээгээ нэг удаа цахим бүртгэлээр хийчихвэл цаашид олон дахин ашиглах боломжтойгоороо мөн онцлог. Өмнө нь гаалийн бүрдүүлэлт хийх болгондоо гэрээгээ хуулбарлаж, гаалийн байгууллагад биечлэн хүргэдэг байсан.
Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар