Улсын тусгай хамгаалалттай газарт газар эзэмших эрх олгосон асуудлаар тайлбар хийнэ
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ 2022 оны хэд хэдэн иргэн, аж ахуй нэгж, мөн олны танил эрхмүүдэд Богдхан уулын дархан цаазат газарт газар эзэмших эрхийн зөвшөөрөл олгосон гэх баримт цахим орчинд түгсэнтэй холбоотойгоор Сайд Б.Бат-Эрдэнэ өнөөдөр /2023.03.16/ баримт дэлгэн мэдээлэл өгөхөө мэдэгдээд буй.
Сайдын тушаалаар Улсын тусгай хамгаалалттай газарт газар эзэмших эрх авсан иргэдийн нэрсийн жагсаалтад “Камертон” хамтлагийн ахлагч, дуучин Д.Болдын нэр багтаж байгаад иргэд шүүмжлэнгүй хандаж байна. Уг мэдээлэлд БОАЖЯ-наас 10.30 цагт мэдээлэл өгнө.