Эмэгтэйчүүдийн боксын ДАШТ өнөөдөр эхэлнэ
Сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн 12 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Энэтхэгийн Шинэ Дели хотод эхэлнэ. 65 орны 300 гаруй тамирчин маргаашнаас 6000 хүний суудалтай “Jadhav Indoor Hall” спорт цогцолборт нударга зөрүүлэх бөгөөд тэмцээний сугалаа өчигдөр болсон юм. Монголын эмэгтэй боксчид эхний тулаандаа хэрхэн сугалаа татсаныг хүргэе.
48 кг: Л.Алтанцэцэг-Беннама Рим
50 кг: Б.Мөнгөнсаран-Топуз Рабиа
52 кг: О.Есүгэн-Тинтабтай Преедакамон
54 кг: М.Энхжаргал-Ти Ким Ан Во
57 кг: М.Намуун-Арболеда Мендоза Валериа
60 кг: Т.Номин-Эрдэнэ-Айяка Тагүчи
63 кг: У.Шинэцэцэг-Пасуит Риза/ Бенмессахель Фатиа
67 кг: М.Цэцэгдарь-Ариса Цүбата