|

Нэн даруй зохицуулалт хийх шаардлагатай байгаа залуусын ХЭРЭГЛЭЭ

Сүүлийн жилүүдэд дэлхий даяар утаат тамхи буюу янжуур тамхины хэрэглээ буурч, электрон тамхи буюу vape-г өргөнөөр хэрэглэж эхлэв. Монголчууд бид ч дэлхийн чиг хандлагаас хоцрохгүй байхыг эрмэлзэж, электрон тамхи, vape-г өнгө өнгөөр нь том, жижигээр нь оруулж ирэн худалдаалж байна. Энэхүү ганган хэрэглээ нь залууст хурдтай нэвтэрч, соёлтой, цэвэрч хэрэглээ гэх ойлголтыг төрүүлэх болжээ.

Электрон тамхи, vape нь никотин агуулсан шингэнийг уур болгон хувиргах дэвшилтэд технологид суурилсан нэг төрлийн тамхи хэмээн энгийнээр ойлгож болно. Мэдээж никотин нь хүний биед их хэмжээгээр нэвтэрсэн үед маш хортой боловч электрон тамхи, vape нь хүний биеийг шууд хордуулах хэмжээний никотин агуулдаггүй.

Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд болох Австрали, Англи улсуудад vape-г хүлээн зөвшөөрч, иргэд янжуур тамхинаас гарах арга хэмээн хэрэглэж эхэлжээ.

Манай улсын хувьд одоо vape нь ганган хэрэглээ төдий байгаа боловч ирээдүйд хэрэглээ нь улам нэмэгдэх нь гарцаагүй байна. Дээр өгүүлсэнчлэн vape нь тамхины нэг төрөл, никотин агуулсан бүтээгдэхүүн болохын хувьд зайлшгүй хууль эрх зүйн зохицуулалт шаардлагатай байна. Энэхүү эрх зүйн зохицуулалтаар дараах асуудлыг шийдвэрлэх ёстой. Үүнд:
– 21 нас хүрээгүй хүнд худалдах, түүгээр худалдуулахыг хориглох
– Тамхи борлуулах зөвшөөрөлтэй цэгүүдэд худалдах
– Онцгой албан татвар ногдох барааны жагсаалтад оруулах
– Чанарын баталгаа, стандартыг тогтоож эрх зүйн зохицуулах хийх
Энэ бүгдийг бүрэн шийдвэрлэж, эрх зүйн зохицуулалтыг хийсний дараа энэхүү хэрэглээ нь жинхэнэ утгаар ганган хэрэглээ болно.

Similar Posts

One Comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *