Ч.Ундрам: Миний хувийн асуудал УИХ-ын гишүүний ёсзүйг ХӨНДӨХГҮЙ
УИХ-ын гишүүн Ч.Ундрамын хувийн амьдралын асуудал, гэр бүл цуцлуулах шатанд үүссэн маргаан нь олон нийтийн сүлжээнд цацагдаад тодорхой хугацаа өнгөрч байна. Эл асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ч.Ундрамыг ёсзүйн хариуцлага хүлээж, огцрох ёстой гэх өнцгүүд ч гарсан юм.
Дээрх асуудлаар УИХ-ын гишүүн Ч.Ундрамаас тодруулахад “Энэ бол хувийн асуудал учраас ярих ярихгүй юм бий. Би хулгай хийгээгүй, хууль бус үйлдэл гаргаагүй учир хувийн асуудал нь УИХ-ын гишүүний ёсзүйг хөндөхгүй.
Миний хүүхдүүд суурь хүчирхийлэлд өртөөгүй, харин сошиалд бичлэг цацсанаас хойш цочролд орсон нь сорилоор тогтоогдсон. Тиймээс бид гурвуулаа сэтгэлзүйчээс зөвлөгөө авсан. Гэр бүл, хүүхэд залуучуудын газраас баг томилогдож ажиллаад Наранцацралтыг хүүхдийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзээд торгуулийн арга хэмжээ авсан. Хүүхдүүдийн зураг бичлэгийг зөвшөөрөлгүй сошиал орчинд нийтэлж хүүхдийн эрхийг зөрчсөн гэж дүгнэснийг шүүхээс баталгаажуулсан” гэлээ.