Б.Бат-Эрдэнэ: Дуучин Д.Болд хаустай учир гэрчилгээ гарсан, Т.Баясгалан, Д.Батбаяр нар уугуул иргэдийн хувиар газар авсан

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ 2022 оны хэд хэдэн иргэн, аж ахуй нэгжид Богдхан уулын дархан цаазат газарт газар эзэмших эрхийн зөвшөөрөл олгосон гэх баримт цахим орчинд тархсан. Сайд Б.Бат-Эрдэнийн тушаалаар газар эзэмших зөвшөөрөл авсан иргэдийн нэрсийн жагсаалтад “Камертон” хамтлагийн ахлагч, дуучин Д.Болдын нэр багтсан нь олны анхаарлыг татсан юм. 

Улсын тусгай хамгаалалттай газарт газар эзэмших эрх олгосон гэх  асуудалд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ  тайлбар өглөө.

Тэрбээр “Өнгөрсөн цаг хугацаанд БОАЖЯ-наас газар олгохгүй байх чиг үүргийг баримталж ирсэн. Нөгөө талдаа олгох газар ч байхгүй юм билээ.

Сайдаар томилогдсоны дараахан Богдхан уулын дархан цаазат газар дээр 5,594 га газрыг улсын тусгай хамгаалалттай газар нутаг буюу дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд албан ёсоор шилжүүлсэн. Ингэснээр тухай газар нутаг дахин ашиглагдах, мөн ашиглагдахаас урьдчилан сэргийлсэн арга хэмжээг авсан.

2023 оны нэгдүгээр сарын 1-нээс Зөвшөөрлийн тухай хуулиар газрыг зөвхөн дуудлага худалдаа, сонгон шалгаруулалтаар олгох зохицуулалт хэрэгжиж эхэлсэн. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль буюу дархан цаазат газрын хамгаалалт, байгалийн цогцолборт, байгалийн нөөц, дурсгалт хэмээх газруудтай холбоо бүхий асуудалд дуудлага худалдаа гэдэг ойлголт байхгүй. Зөвхөн төслийн сонгон шалгаруулалт хэлбэрээр олгогдохоор байгаа юм.

Дуучин Т.Баясгалан, Д.Батбаяр нарын тухайд горхи, тэрэлжийн суугуул иргэдэд газар олгох  иргэдийн дунд багтаж газар авсан.  Дуучин Д.Болд  7  жилийн өмнө Нүхтийн аманд хаус худалдаж авсан юм билээ. Тухайн худалдаж авсан хаустай холбоотой үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарсан. Энэ бол зөвхөн дуучин Д.Болдын асуудал биш бусад аманд ч байгаа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээр баталгаажсан иргэдийн газар олголтыг хийсэн.

“Газар ашиглах эрх олгохыг хориглох тухай” сайдын тушаалд “Үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч мөн болохоо баталгаажуулж, нотолсон хуулийн этгээд иргэн уг үл хөдлөх хөрөнгө байршиж буй газраа ашиглах хүсэлт” хэмээн дурдсан. Өөрөөр хэлбэл, үл хөдлөх хөрөнгө худалдаж аваад тухайн хөрөнгө нь баталгаажсан. Үүнтэй холбоотойгоор газар олголт хориглогдоогүй гэсэн үг”  гэлээ.

 

Similar Posts

One Comment

  1. Нүхтийн аманд газар эзэмших болон үл хөдлөхийн гэрчилгээгүй 1 хаус зарагдах гээд байна аа , би түүнийг худалдаад авчихвал надад гэрчилгээ олгох юм байна гэж ойлголоо.миний ойлголт зөв үү. Би уул нь зайсангйин уугуул иргэн юм аа. Хэдэн жилйин өмнө хашаа байшин маана газарт ороод хөөгдсөн билээ Зайсангийн уугуул иргэн тул надад Зайсанд газар өгөх үү,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *