Иргэд үл хөдлөх хөрөнгө болон бусад төрлийн мэдээллийг өөрчлөх ёстой гэв

Өрхийн мэдээлэл зөрүүтэйн улмаас хүүхдийн мөнгөнөөс хасагдсан хүүхдүүдийн мөнгийг өгөх эсэх асуудлаар ЗГХЭГ-ын дарга тайлбар өглөө.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Хүүхдийн мөнгөний тухайд байгуулагдсан ажлын хэсэг ард иргэдээс ирсэн санал, хүсэлт, гомдлын дагуу ажиллаж байна. Анхан шатны нэгж дээр өрхийн мэдээллийг засаж, сайжруулах ажил эрчимтэй хийгдэж байгаа. Өрхийн мэдээллийн сангийн зөрүү их хэмжээгээр арилж байна. Тодорхой хугацаа орно. Нэгдсэн мэдээлэлтэй болохоор хийдэлт арилна.

3,500 орчим хүүхэд 2, 3 дугаар сард хүүхдийн мөнгөө авч чадаагүй гэсэн мэдээлэл бий.

Иргэд анхан шатны нэгж дээр очиж, үл хөдлөх хөрөнгө болон бусад төрлийн мэдээллийг өөрчилж, шинэчлэхэд идэвхтэй оролцох ёстой.

Өрхийн мэдээллийн санг засаж залруулах асуудлаар ХХҮЕГ, хүүхдийн мөнгийг хариуцаж буй нэгжүүдэд хандаж зөрчлөө арилгуулах боломж нь нээлттэй. Орон нутгийн иргэд аймаг, сум, багтаа хандана. ХНХЯ дур мэдэн хүүхдийг хүүхдийн мөнгөнөөс хасах боломжгүй” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *