ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан

2023 оны 03-р сарын 16-ны 20 цагаас 03-р сарын 17-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй.

Салхи: Нутгийн  баруун  хэсгээр  баруун  өмнөөс, бусад нутгаар баруун  хойноос секундэд 5-10 метр.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр -22…-27 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Туул, Хэрлэн голын хөндийгөөр -15…-20 градус, Их нууруудын хотгор  болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -4…-9 градус, бусад нутгаар -10…-15 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс, голын хөндийгөөр -5…-10 градус  хүйтэн, Хангай, Хөвсгөл,  Хэнтийн уулархаг нутаг,  Идэр, Тэрэлж. Онон, Улз, Халх голын хөндийгөөр  -4…+1 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +8…+13 градус, бусад нутгаар +1…+6 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Цэлмэг, зөөлөн салхитай.  Шөнөдөө -15…-17 градус хүйтэн, өдөртөө +1…+3 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Цэлмэг, зөөлөн салхитай.   Шөнөдөө -18…-20 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Цэлмэг, зөөлөн салхитай. Шөнөдөө -22…-24 градус  хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *