ЗТХ-ийн сайд С.Бямбацогт: Энэ онд 550 км орчим зам, 500 метр гүүр ашиглалтад оруулна
ЗТХЯ энэ оныг бүрэн цахимжсан бүтээмжийг дээдэлж, хариуцлага, үр дүнг тооцох жил болгон зарлажээ. Энэ хүрээнд автозамын салбарт “Чанартай зам, чансаатай засвар арчлалт” нэртэй бодлогыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж. Энэ талаар ЗТХ-ийн сайд С.Бямбацогт салбарын инженер, техникийн ажилчид, АЗЗА-ын компанийн удирдлагуудтай уулзах үеэр мэдэгдлээ. Тэрбээр:
ЗТХ-ийн сайд С.Бямбацогт, энэ онд 550 км орчим зам, 500 метр гүүр ашиглалтад оруулахаар төлөвлөснийг мэдээлж, олон жил гацсан Дарханы замыг бүрэн ашиглалтад оруулахаа мэдэгдлээ. Тиймээс 2023 онд замчид илүү хариуцлагатай ажиллаж, чанартай замыг богино хугацаанд тавих ёстой. Мөн авто замын норм, нормативыг шинэчлэх, авто замын зураг төсөл, магадлалыг боловсруулахдаа алдаатай, хайнга ханддаг байдлыг цэгцэлж, замын гүйцэтгэл, хяналтаа дутуу тавьдаг алдааг нэн түрүүнд засна гэв.
Цаашид улс хөгжих тусам замын салбарын эрэлт, хэрэгцээ өснө. Төр, хувийн хэвшил харилцан ойлголцож, чин сэтгэлээсээ хамтран ажиллаж байж үр дүн заавал гарна” хэмээн байр сууриа илэрхийллээ.