ҮЙЛ ЯВДАЛ: Хөгжлийн банкны гурав дахь шатны сонсгол үргэлжилнэ

Гуравдугаар сарын 17-ны өдөр болох үйл явдлын тойм:

09.00 цагт: Төрийн ордонд: Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийг хянан шалгах Түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь шатны сонсгол  5 дахь өдрөө үргэлжилнэ.

10.00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно. Чуулганы хуралдаанд мал сүргийн хаваржилт, хаврын тариалалтын бэлтгэл ажил, нөөцийн махны худалдааны талаар Ерөнхий сайдын мэдээллийг сонсоно.

11.00 цагт: “Зориг” сангийн “Goffee shop-д Монголын уран сайхны “Трио” кино олон улсын шагнал хүртэж, Швейцарийн Холбооны улсын Женев хот дахь НҮБ-ын байранд гаргах болсон талаар мэдээлнэ.

-Өсвөрийн 18 хүртэлх насны хоккейн Азийн аварга шалгаруулах тэмцээний хаалт, сүүлчийн тоглолтууд Улаанбаатар хотын “Мөсөн өргөө” (Steppe Arena)-нд болох бөгөөд 13:30 цагт Туркменистан-Иран, 17:00 цагт АНЭУ-Узбекистан, 20:30 цагт Тайланд-Монгол тоглож, медалийн эзэд шагналаа гардах юм

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments