Хөгжлийн банкны өнөөдрийн сонсголд гурван багц асуудлаар 39 гэрч дууджээ
УИХ-ын “Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хороо”-ны 2023 оны 3 дугаар сарын 17-ны нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол дараах сэдвүүдээр үргэлжилж байна.
Үдээс өмнө:
🌾 Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн ноос, ноолуур, сүү, хүлэмж болон оёдлын салбарын төсөл /Голомт банк/;
💰 Хөгжлийн банкны нийт активын төвлөрөл
Үдээс хойш:
💰 Хөгжлийн банкны мөнгөн хөрөнгийн удирдлага; /Сангийн яам, Хөгжлийн банкны тухайн үеийн удирдлага, ДБМ лизинг ХХК/
Дээрх төслүүдтэй холбоотойгоор өнөөдрийн сонсголд оролцуулахаар 39 гэрчийг дуудсан байна.