НӨӨЦИЙН МАХ: Үхрийн ястай мах 10.700, хонины ястай мах 8600, ямааны ястай мах 6400 төгрөгийн үнэтэй байна

Нөөцийн махыг нийслэлийн есөн дүүргийн 431 дэлгүүрт худалдаалж байгааг Хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Тодруулбал, Сүхбаатар дүүрэгт 46, Баянзүрх дүүрэгт 101, Хан-Уул дүүрэгт 32, Чингэлтэй дүүрэгт 36, Баянгол дүүрэгт 79, Сонгинохайрхан дүүрэгт 101, Багануур дүүрэгт 12, Налайх дүүрэгт 22, Багахангай дүүрэгт 2 дэлгүүрээр худалдаж байгаа юм байна. Нөөцийн махны үнэ: /кг/
  • Үхрийн ястай мах 10,700 төгрөг
  • Хонины ястай мах 8,600 төгрөг
  • Ямааны ястай мах 6,400 төгрөг.

Энэ жилийн хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан 12 аж ахуйн нэгж 7,858 тонн махыг бэлтгэжээ. Нөөцийн хувьд 30% нь үхэр, 65% нь хонь, 5% нь ямааны мах.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments